Та бүхний мэдэхээр тунамал чулуулгуудыг нийтэд нь олон улсын хэмжээнд sedimentary rocks хэмээн нэрлэдэг билээ. Энэ нэр нь sedimentum - тунадас гэсэн латин үгнээс гаралтай юм.
Тунамал чулуулаг нь царцдасын дээд талын 10 миль хүртлэх зузаантай хэсгийн дөнгөж 5% -ийг (эзэлхүүнээр) бүрдүүлдэг боловч эх газрын 75% -ыг бүрхсэн гарш үүсгэнэ.
Тунамал чулуулгийн 2 үндсэн төрөл: - Химийн -Уусмалаас тунадасжиж үүснэ (шохойн чулуу гэх мэт); хамгийн чухал бүрдүүлэгч нь кальцит, доломит, хальцедон (SiO2), гипс, галит. Цаашлаад химийн тунамал чулуулаг нь мөн - төрөлд хуваагдана:
- органик бус(шохойнчулуу, чулуун давс, доломит гэх мэт)
- oрганик (нүүрс, шохойнчулуу гэх мэт).
- Хэмхдэслэг - Бусад чулуулгийн жижиг хэмхдэс, хэлтэрхийнүүдээс тогтох (жишээ нь элсэнчулуу) бөгөөд хамгийн гол бүрдүүлэгч нь кварц, кальцит, шаварлаг эрдсүүд (хээрийн жоншны өгөршлөр үүссэн), чулуулгийн хэмхдсүүд ба хээрийн жонш болно. Тунамал чулуулгийг бүрдүүлэгч үндсэн хэсгүүдийг үзүүлвэл:
- Хэмхдэс (clasts): Чулуулгийг бүрдүүлэгч том ширхэгт хэсгүүд
- Матриц (matrix): Хэмхдсүүдийг хүрээлэн орших нарийн ширхэгт материалууд
- Цемент (cement): Хэмхдэс болон матрицийг хооронд нь холбож, барьцалдуулж өгдөг материал. Төмрийн оксид, кальцит, цахиур нь түгээмэл тохиолддог цементлэгч материал юм.