2010/12/07

Coal Mongolia-2011 чуулга уулзалт

      Mining.mn веб сайт Ашигт Малтмалын газартай хамтран ирэх оны хоёрдугаар сарын 24-25-нд энэхүү чуулга уулзалтыг “Чингис хаан” зочид буудалд зохион байгуулах гэж байна. Энэ уулзалтыг олон улсын болон дотоодын хөрөнгө оруулагчдад зориулж байгаа юм. Чуулган Монголын нүүрсний салбарын бодлого, төлөвлөлт ба Монгол -Дэлхийн эрчим хүчний шинэ тоглогч гэсэн сэдвээр зохион байгуулагдана.

2010/11/15

Нөөцийн үнэлгээний семинар

Олон Улсын Геологи Уул Уурхайн Консалтинг,
Программ хангамжийн компани
Олон Улсын Нөөцийн Үнэлгээний шилдэг туршлага
Семинарт урьж байна
 Майкромайн Монгол ХХКомпаниас, Монгол Улсын Эрдэс Баялаг Эрчим Хүчний Яам, Ашигт Малтмалын Газар, Шинжлэх Ухаан Технологийн их Сургуулийн Геологи, Газрын Тосны Сургуультай хамтран зохион байгуулна.
Семинарт Майкромайн Компани Консалтингийн (MICROMINE) мэрэгжилтнүүд болон н. Мохан Серисвастава (MR. MOHAN SRIVASTAVA Олон улсад нэр хүндтэй нөөцийн үнэлгээний мэрэгжилтэн) болон Жонс Ланг Ласалле Саллеманс (JONES LANG LASALLE SALLMANNS) үнэлгээний компани оролцоно.

2010/11/06

Чулуулаг-1 (Бялхмал чулуулаг)

Цувралаар эрдэс, чулуулгийн зургийг та бүхэнд сонирхуулж байя гэж бодлоо. Энэ удаад зарим нэг бялхмал чулуулгийн зургийг тайлбарын хамт орууллаа.


PUMICE / УУШГИН ЧУЛУУ

Текстур = Шилэрхэг, нүх сүвэрхэг
Ширхэгийн хэмжээ = талстлаг биш
Өнгө = цайвар
Нягт = бага
Найрлага = хүчиллэг





Ширхэгийн хэмжээгээр ангилах нь

Тунамал хурдсыг таних, ялгах, ангилахдаа тухайн хурдсыг бүрдүүлж буй хэмхдэслэг материалын ширхэгийн хэмжээг ашигладаг билээ. Энэ ангиллыг дэлхий нийтээрээ хэрэглэдэг. Харин манайд хэрэглэж байгаа нэршил болон хэмжээгээр хийсэн ангилал нь олон улсын ангилалтай шууд нийцдэггүй зарим нэг зөрөө, ялгаа гардаг нь түвэгтэй байдаг. Жишээ нь clay, silt, sand гэсэн үгнүүд монгол хэлэнд шавар, алеврит, элс хэмээн шууд хөрвөх боловч хэмжээгээр ангилах болоход том ширхэгт алеврит олон улсын ангиллаар жижиг ширхэгт элсний хэмжээтэй адил байдаг.

2010/10/20

Тунамал чулуулаг

Тунамал чулуулаг

Та бүхний мэдэхээр тунамал чулуулгуудыг нийтэд нь олон улсын хэмжээнд sedimentary rocks хэмээн нэрлэдэг билээ. Энэ нэр нь sedimentum - тунадас гэсэн латин үгнээс гаралтай юм.
Тунамал чулуулаг нь царцдасын дээд талын 10 миль хүртлэх зузаантай хэсгийн дөнгөж 5% -ийг (эзэлхүүнээр) бүрдүүлдэг боловч эх газрын 75% -ыг бүрхсэн гарш үүсгэнэ.
Тунамал чулуулгийн 2 үндсэн төрөл:
  • Химийн -Уусмалаас тунадасжиж үүснэ (шохойн чулуу гэх мэт); хамгийн чухал бүрдүүлэгч нь кальцит, доломит, хальцедон (SiO2), гипс, галит. Цаашлаад химийн тунамал чулуулаг нь мөн - төрөлд хуваагдана:
    • органик бус(шохойнчулуу, чулуун давс, доломит гэх мэт)
    • oрганик (нүүрс, шохойнчулуу гэх мэт).
  • Хэмхдэслэг - Бусад чулуулгийн жижиг хэмхдэс, хэлтэрхийнүүдээс тогтох (жишээ нь элсэнчулуу) бөгөөд хамгийн гол бүрдүүлэгч нь кварц, кальцит, шаварлаг эрдсүүд (хээрийн жоншны өгөршлөр үүссэн), чулуулгийн хэмхдсүүд ба хээрийн жонш болно. Тунамал чулуулгийг бүрдүүлэгч үндсэн хэсгүүдийг үзүүлвэл:
    • Хэмхдэс (clasts): Чулуулгийг бүрдүүлэгч том ширхэгт хэсгүүд
    • Матриц (matrix): Хэмхдсүүдийг хүрээлэн орших нарийн ширхэгт материалууд
    • Цемент (cement): Хэмхдэс болон матрицийг хооронд нь холбож, барьцалдуулж өгдөг материал. Төмрийн оксид, кальцит, цахиур нь түгээмэл тохиолддог цементлэгч материал юм.

2010/10/01

Surfer 9.9


Мэдээлэл боловсруулалтанд өргөн хэрэглэгддэг программуудын нэг болох Surfer -ийн сүүлд гарсан хувилбарыг хүргэж байна.