2010/10/20

Тунамал чулуулаг

Тунамал чулуулаг

Та бүхний мэдэхээр тунамал чулуулгуудыг нийтэд нь олон улсын хэмжээнд sedimentary rocks хэмээн нэрлэдэг билээ. Энэ нэр нь sedimentum - тунадас гэсэн латин үгнээс гаралтай юм.
Тунамал чулуулаг нь царцдасын дээд талын 10 миль хүртлэх зузаантай хэсгийн дөнгөж 5% -ийг (эзэлхүүнээр) бүрдүүлдэг боловч эх газрын 75% -ыг бүрхсэн гарш үүсгэнэ.
Тунамал чулуулгийн 2 үндсэн төрөл:
  • Химийн -Уусмалаас тунадасжиж үүснэ (шохойн чулуу гэх мэт); хамгийн чухал бүрдүүлэгч нь кальцит, доломит, хальцедон (SiO2), гипс, галит. Цаашлаад химийн тунамал чулуулаг нь мөн - төрөлд хуваагдана:
    • органик бус(шохойнчулуу, чулуун давс, доломит гэх мэт)
    • oрганик (нүүрс, шохойнчулуу гэх мэт).
  • Хэмхдэслэг - Бусад чулуулгийн жижиг хэмхдэс, хэлтэрхийнүүдээс тогтох (жишээ нь элсэнчулуу) бөгөөд хамгийн гол бүрдүүлэгч нь кварц, кальцит, шаварлаг эрдсүүд (хээрийн жоншны өгөршлөр үүссэн), чулуулгийн хэмхдсүүд ба хээрийн жонш болно. Тунамал чулуулгийг бүрдүүлэгч үндсэн хэсгүүдийг үзүүлвэл:
    • Хэмхдэс (clasts): Чулуулгийг бүрдүүлэгч том ширхэгт хэсгүүд
    • Матриц (matrix): Хэмхдсүүдийг хүрээлэн орших нарийн ширхэгт материалууд
    • Цемент (cement): Хэмхдэс болон матрицийг хооронд нь холбож, барьцалдуулж өгдөг материал. Төмрийн оксид, кальцит, цахиур нь түгээмэл тохиолддог цементлэгч материал юм.

Чулуужих (lithification) процессийн үр дүнд тунамал хурдас чулуулаг болдог.
  • Шахалт (Compaction) - Хучаас хурдсын жингийн нөлөөллөөр даралт үүсч энэ нь хурдсын хатуурах шалтгаан болж, чулуужих процесс явагдана. .
  • Цементаци (cementation) - Хэмхдэсүүдийн хоорондох хоёрдогч эрдсүүдийн ургалт ба газар доорхи уснаас үүссэн тунадас нь чулуулгийн барьцалдуудагч болдог.
  • Дахин талсжилт (recrystallization) -  Эрдсүүд нь даралт ба температурын нөлөөгөөр өөрчлөгдөж, эсвэл дахин хэлбэрждэг. Гэхдээ заавал хувирмал чулуулаг үүсгэх албагүй.
Фаци (Facies): Хамт орших бусад чулуулгуудаасаа хэлбэр дүрс, литологи, тунамал структур, ургамал, амьтны үлдэгдэл зэргээрээ ялгарч тодорхойлогдох тунамал чулуулгийн массыг хэлдэг.





 ХЭМХДЭСЛЭГ ТУНАМАЛ ЧУЛУУЛАГ
 

Тунамал чулуулгийн тодорхойлох ба ангилах:
  • Ширхэгийн хэмжээ - анхдагч материал, зөөгдлийн цаг хугацаа, оршин буй нөхцөлөөс хэмхдэслэг тунамал чулуулгийн ширхэгийн хэмжээ хамаардаг. Доор олон улсад хэрэглэгддэг товч ангиллыг үзүүлэв. 



Хэмжээ

(милиметр)
Хэмхдэсийн

нэр
Хурдсын 

нэр
Хэмхдэслэг


чулуулаг
       256




64 - 256
4 - 64
2 - 4




Boulder
Cobble
Pebble
Granule





Gravel


Conglomerate (rounded fragments)




or
Breccia (angular fragments)

1/16 - 2

Sand

Sand


Sandstone

 




1/256 - 1/16





Silt
Clay




Mud




Shale (laminated and fissile)
Mudstone (non laminated)
Claystone
 

  • Сортлогдсон байдал - Чулуулаг бүрдүүлэгч жижиг хэсгүүдийн хэмжээгээрээ хэрхэн ялгарсан байгааг тодорхойлсон зэрэг бөгөөд хэрэв чулуулаг бүрдүүлэгч хэмхдэсүүдийн хэмжээ нэгэн жигд адил байвал сайн сортлогдсон гэж үздэг. Доорхи зурганд  хэмхдэсүүдийн сортлогдсон байдлыг зүүнээс баруун тийш, маш муугаас маш сайн сортлогдсон хүртэл нь дараалуулан үзүүлсэн байна.





  • Ширхэгийн хэлбэр - хэмхдсийн элэгдэл, мөлгөржилтийн зэргийг үзүүлдэг. Энэ нь зөөгдөл, зөөгдлийн урт, элэгдэл өгөршилд тэсвэртэй чанар зэргээс хамаардаг байна. Доорхи зурагт мөлгөршилтийн зэргийг зүүнээс баруун тийш өсөх дарааллаар харуулсан болно.



 
 


Конгломерат (Conglomerate) - 2 мм -ээс том хэмжээтэй хэмхдэс бүхий чулуулаг; хэмхдэсийн ирмэг, өнцөг, талууд нь мөлгөржсөн.
Брекчи (Breccia) - 2 мм -ээс том хэмжээтэй хэмхдэс бүхий чулуулаг; хэмхдэсийн ирмэг, өнцөг, талууд нь мөлгөржөөгүй буюу өнцөглөсөн.
Алевролит (Siltstone), аргиллит (Mudstone) - эдгээр нь алеврит ба шаврын хэмжээтэй жижиг хэсгүүдээс тогтсон жигд мөхлөгт тунамал чулуулаг юм. Ерөнхийдөө давхрааслаг бус, цул бүтэцтэй байна.
Шаварлаг занар (Shale) - занарлаг буюу давхрааслаг, дэвтэр маягийн бүтэцтэй нарийн ширхэгт тунамал чулуулагууд болох алевролит, аргиллитын ерөнхий нэр.
Аренит (Arenite) - элсний хэмжээтэй ямар нэг материалаас бүрдсэн чулуулгийг хэлдэг. Жишээ нь элсний хэмжээтэй кварцын жижиг хэсгүүдээс тогтсон бол кварцтай аренит гэнэ.
Аркоз (Arkose) - анхдагч кварц болон натрийн хээрийн жоншноос бүрдсэн, муу сортлогдсон хэмхдэслэг чулуулаг. Хээрийн жонш 25% дээш агуугдан чулуулагт ягаавтар өнгийг үзүүлдэг. Ихэвчлэн гранитлаг чулуулгаас үүсдэг.







ХИМИЙН ТУНАМАЛ ЧУЛУУЛАГ


Уусмалаас тунадасжсан эрдсүүдээс үүсэлтэй.  (жишээ нь кальцит кварц). Уусмалын тунадасжилт нь  органик бус процесс (даралт, температур буурах) эсвэл органик бус ба органик процессийн аль альнаас нь шалтгаалж болно. 
Доор химийн гаралтай тунамал чулуулгийн ангиллын товч хүснэгтийн үзүүлэв.










   Бүлэг   




          Бүтэц         
   Найрлага           Нэр        


Органик
     бус







 хэмхдэслэг ба 
хэмхдэслэг бус
 
    CaCO3




Шохойн
чулуу

 хэмхдэслэг ба     
хэмхдэслэг бус




 





CaMg(CO3)2





 доломит       
 хэмхдэслэг бус
      SiO2






хас





хэмхдэслэг бус
 
CaSO4 . 2H2O        гипс
хэмхдэслэг бус      NaCl
чулуун давс




 Био - 
химийн  



хэмхдэслэг ба      
хэмхдэслэг бус

CaCO3               




  Шохойн      
чулуу
 хэмхдэслэг бус     SiO2




хас






хэмхдэслэг бус
 




хувирсан 
ургамал





нүүрс



Шохойнчулуу (limestone) - most abundant of the chemical sedimentary rocks; formed either by inorganic precipitation or by biochemical processes. Хамгийн өргөн тархсан химийн гаралтай тунамал чулуулаг. Органик бус тунадасжилт ба биохимийн процессийн аль альнаар үүсдэг. Доор шохойн чулууны төрлүүдийг нэрлэв. Монгол хэлээр хэрхэн нэрлэдгийг олж мэдээгүй учир олон улсын нэршилээр нь үзүүллээ.
  • Coquina limestone: . Сул барьцалдсан дун, хясаа, түүний үлдэгдэлээс тогтсон шохойн чулууны төрөл.
  • Chalk: кальцын карбонатаар баялаг дунгийн нэгэн төрөл болох foraminifera -аас тогтсон чулуулаг.
  • Travertine: limestone formed by the evaporation of water. Усны ууршилтын улмаас үүссэн шохойн чулуу.
  • Oolitic limestone: Кальцитын тунадасжилтаар үүссэн, жижиг үр хэлбэртэй оолит агрегат үүсгэн орших шиохойн чулууны нэгэн төрөл.
Доломит (dolomite): Доломит буюу долостоне нь газар доорхи усан дахь магни ион шохойн чулуун дахь кальцигийн ионы оронд сууснаар үүснэ.
Хас (Chert) - далд талстлаг (cryptocrystalline) цахиурын нэгэн төрөл юм. Уусмалаас тунадасжих замаар үүснэ.
  • Хэт цахиур (Flint): карбоноор баялаг материал агуулснаас бараан өнгөтэй болсон хасын нэгэн төрөл юм.
Эвапорит (Evaporites) - усны ууршилтаар үүсэх химийн гаралтай тунамал чулуулаг бөгөөд ихэвчлэн хуурай нуурын ёроолд тохиолдоно. Чулуун давс, гипс нь энэ төрлийн чулуулаг юм. 
Нүүрс (Coal) - ургамлын үлдэгдэлээс үүссэн органик тунамал чулуулаг. Хүлэр (peat), лигнит (lignite), битум (bituminous coal), антрацит (anthracite) гэсэн төрлүүд байдаг. 




ХУРИМТЛАЛЫН ОРЧИН
 

Тунамал хурдас, чулуулгийн хуримтлалын орчинг доор товч жагсаан үзүүлвэл: 


Эх газрын орчин (Continental):  ихэвчлэн хэмхдэслэг хурдас үүснэ.
  • Голын (Fluvial): in a river; detrital.
  • Нуурын (Lacustrine): in a lake; detrital or chemical.
  • Намгийн (Paludal): in a swamp-like environment.
  • Салхины (Aeolian): by the wind; detrital.
  • Цөлийн (Arid): in the desert; detrital or chemical.
  • Мөстлөгийн (Glacial): by a glacier; detrital.
  • Жалгын (Deltaic): in a delta; detrital.
Далай, тэнгисийн орчин (Marine): хэмхдэслэг ба химийн хурдас
  • Риф (Reef): usually detrital, occasionally chemical.
  • Шельфийн (Shelf): on the continental shelf; detrital or chemical.
  • Далайн эрэг орчмын (Submarine channel or fan): detrital.
  • Далайн гүн ёроолын (Pelagic): deep sea ocean floor; usually chemical.
Завсрын буюу шилжилтийн орчин (Transitional): далай ба эх газрын хооронд орших бүс бөгөөд ихэвчлэн хэмхдэслэг хурдас үүснэ.
  • Шугаман (Linear): эргийн шугамын (shorelines) дагуух урт сунасан хуримтлал үүсгэх ба хэмхдэслэг, химийн гарал үүсэлтэй хурдас аль аль нь үүсдэг.




ТУНАМАЛ ТЕКСТУР

Тунамал чулуулгийн текстур нь тухайн чулуулгийн үүссэн хуримтлалын орчинг тодорхойлж өгдөг билээ. Энд зарим нэг түгээмэл тархсан тунамал текстурыг жишээ зургийн хамт үзүүлэв. Харин текстурын нэрийг олон улсад хэрэглэгддэг англи нэрээр нь орууллаа.

Bedding




    Cross-bedding







    Ripple marks -





    Mudcracks





    8 comments:

    1. sonirholtoi yum bna. nadad bol bol heregtei medeelel bailaa . Iluu olon medeelel oruulaarai . tand amjilt

      ReplyDelete
    2. yg minii biy daaltiin sedev mun blaa ta buhend ajiliin undur amjilt husii ih heregtei medeeleluud bn bayrlalaa

      ReplyDelete
    3. baga ch gesem mash heregtei medeelel bna... ta nart bayarlalaa

      ReplyDelete
    4. гүн усны тунамал чулуулгын талаар дэргэрүүлж өгөөч, бие даалт хийх гэсэн юм

      ReplyDelete
    5. гарш гэдгийг Англиар юу гэх вэ, ssiileg@yahoo.com руу хэлж туслаач

      ReplyDelete
    6. өөр тунамал чулуулгын мэдээлэл ба сайт байвал соммент үлдээж тус болооч

      ReplyDelete
    7. чулуулаг бүрхүүлийн талаар мэдээлэл өгөөөч мөн структур текстурын талаар мэдээлэл өгөөч мөн байгаа мэдээлэлээ яаж оруулах вэ

      ReplyDelete
    8. goliin chuluulfiin zuugduliin talaar medeelel oruulj uguuch. (transport sedimentary)

      ReplyDelete