2010/11/03

Геологичдын тухай дуу



Өнөөдөр нэгэн орос дуучны дуулсан, нилээд дээр үеийн дууг танилцуулж байна. Геологич, хайгуулчдын тухай дуу, кино гээд байх юм ер нь цөөхөн, ганц нэгээс хэтрэхгүй байх.  Миний хувьд энэ тухай мэдэх юм байхгүй шахуу. Харин 2012 он гээд киноны гол дүрийн нөгөө энэтхэг маягийн залуу байдаг даа, тэр чин геологич шүү дээ. Кинон дээрээ лав тэгж гардаг юм. Энд та бүхэнд хүргэж байгаа дууг манай дунд болоод ахмад үеийн геологич нар бүгд шахуу л мэддэг, энд тэнд явахдаа, хааяа нэг цуглахдаа дуулдаг юм билээ. Уг нь сурчихвал зүгээр л дуу юм. Доор татах холбоосыг орууллаа.

No comments:

Post a Comment