2010/12/07

Coal Mongolia-2011 чуулга уулзалт

      Mining.mn веб сайт Ашигт Малтмалын газартай хамтран ирэх оны хоёрдугаар сарын 24-25-нд энэхүү чуулга уулзалтыг “Чингис хаан” зочид буудалд зохион байгуулах гэж байна. Энэ уулзалтыг олон улсын болон дотоодын хөрөнгө оруулагчдад зориулж байгаа юм. Чуулган Монголын нүүрсний салбарын бодлого, төлөвлөлт ба Монгол -Дэлхийн эрчим хүчний шинэ тоглогч гэсэн сэдвээр зохион байгуулагдана.
Чуулганд төр засгийн бодлого тодорхойлогчдоос гадна нүүрсний гол төсөл хэрэгжүүлэгч, үйлдвэрлэгч компаниудын ерөнхий захирлууд илтгэл тавина. Түүнчлэн гадаадын томоохон хөрөнгө оруулагч, техник технологи нийлүүлэгч компаниудын захирлууд оролцоно. Тиймээс чуулган нүүрсний салбарын бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалт, техник технологи, байгаль орчины тулгамдсан гол асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдэнэ. Чуулганы менежментийг Mining.mn –ний мэргэжлийн баг гүйцэтгэнэ. Ашигт Малтмалын газар дэмжлэг үзүүлж холбогдох яамдуудаар бодлогын илтгэлүүд тавиулах, засгийн газрын болон их хурлын гишүүдийг чуулганд урьж оролцуулахаар хамтран ажиллаж байна. 
Албан ёсны статистикийн мэдээгээр манай улсад нүүрсний салбар бусад салбаруудаасаа тэргүүлээд эхэллээ. Өмнө нь зэсийн үйлдвэрлэл манай ДНБ-ний гол жинг дардаг байсан бол одоо ийн өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл, 2010 оны арваннэгдүгээр сарын байдлаар нүүрс олборлолтын хэмжээ анх удаа 20 сая тоннд хүрлээ, оны эцэст 24 сая тоннд хүрч, тэрбум гаруй ам долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэх магадлалтай байна. Тэгэхээр Монгол Улсын түүхэнд нэлээд онцлог үйл явдал тохиож байгаа юм. Ойрын жилүүдэд нүүрс үйлдвэрлэл 40 сая тоннд хүрэх баримжаа ажиглагдаж байна. Энэ тохиолдолд Монгол улсын эдийн засагт 3,0 орчим тэрбум ам долларын орлого нүүрсний экспортоос орж ирэх боломжтой.

3 comments:

  1. Уаау. Маш хэрэгтэй, сонирхолтой блог байна даа. Геологийн англи-монгол-англи-орос толь байвал тавьж болох уу?

    ReplyDelete
  2. Bi uzii, bval neeh udahgui oruulchii

    ReplyDelete
  3. Betway Casino | Dr.CMC
    The Betway Casino offers great benefits, 나주 출장마사지 and 경기도 출장안마 if you 영주 출장마사지 like what 정읍 출장마사지 you communitykhabar read we will give you the best welcome bonus. With a huge range of  Rating: 4.5 · ‎25 reviews

    ReplyDelete