Байгаль дээр хамгийн түгээмэл тохиолддог, энэ утгаараа газрын гадаргын хэлбэр дүрсийг хүчтэй өөрчилж байдаг, хурдас хуримтлалын нөхцөл болдог геологийн процесс бол өгөршил билээ. Геологичид өгөршлийн процессийг хоёр категорид хувааж үздэг.
- Физик өгөршил- Чулуулаг ба эрдсүүд нь физик, механик процессоор задрах
- Химийн өгөршил- Чулуулаг эрдсүүд нь химийн хувирлаар задрах
1.
Энэ хоёр процессийг салгаж авч үзэж байгаа хэдий ч эрдэс чулуулгийг жижиг хэмхдсүүд эсвэл гадаргууд тогтвортой эрдсүүд болгон бутаргахад аль аль нь хамтран оролцдог.
1. Физик өгөршил
Физик өгөршил нь олон төрлийн процессоор явагддаг.
Физик өгөршил нь олон төрлийн процессоор явагддаг.
- Ан цавын хөгжил: - Ан цав (Joints) гэдгийг чулуулаг дахь байнгын орон зай, цуурал, эвдрэл гэж ойлгож болох бөгөөд ан цавын хоорондын орон зай нь ямар нэг зүйлээр бөглөгдөөгүй байдгаараа онцлог юм. Ан цав нь чулуулагт дараах байдлаар үүснэ.
- Эрозийн процессоор хучаас чулуулаг зайлуулагдсанаас үүссэн даралтын зөрүү эсвэл хөрөлтөөс шалтгаалсан тэлэлтийн үр дүнд
- Химийн болон физик өгөршлийн агентууд нэвтэрч болох чулуулаг дахь хоосон орон зайд
- Кристалын ургалт – Нүх сүв, ан цав дагуу ус нэвчих бөгөөд нэвчсэн ус нь кристаллуудын ургалтыг үүсгэх ионууд агуулж болдог. Кристаллууд ургаснаар чулуулагт шахалт үзүүлж, энэ нь чулуулагт тэлэлт, сулралт үүснэ.
- Халалт – Чулуулаг дахь өдөр тутмын халалт хөрөлт нь ямар нэг нөлөөгүй юм шиг боловч, гэнэтийн өндөр температурын нөлөөлөл (ой, хээрийн түймэр зэрэг) нь чулуулаг дахь тэлэлтийн, цаашлаад чулуулгийн эвдрэлийн шалтгаан болно.
- Ургамал, амьтны үйл ажиллагаа
- Чулуулаг дах ан цав тэлснээр ургамлын үндэс ан цаваар орж ургадаг. Ийм байдлаар ургамлын өсөлт чулуулагт эвдрэл үзүүлдэг.
- Амьтад ан цаваар нүүдлэх, хөдлөх, нүх, ичээгээ ухах зэргээр чулуулагт эвдрэл үзүүлдэг.
- Хүйтний шаантаг (Frost Wedging) – Ус хөлдсөнөөр эзэлхүүн нь өсдөг (Энэ шалтгаанаар бид хүйтний улиралд автомашины хөдөлгүүрт антифрез хэрэглэдэг). Чулуулгийн нүх сүв, ан цаваар нэвтэрсэн ус хөлдөснөөр энэ нь чулуулагт тэлэлт үүсгэн, тухайн орчиндоо хүчээр үйлчилж орон зайг өргөсгөнө. Хүйтний шаантаг нь хөлдөлт-хайлалтын цикл олон давтагдах өндөрлөг газар голчлон тохиолдно.
2. 2. Химийн өгөршил
Эрдэс, чулуулаг нь дэлхийн гүнд тодорхой нөхцлийн доор үүсэн бүрэлддэг бөгөөд өргөгдөл, эрозийн үр дүнд гадаргууд ойртож ирэх үедээ анх үүссэнээсээ огт өөр нөхцөлтэй тулгардаг байна. Дэлхийн гүн дэхээс ялгаатай байдаг гадаргуу дээрхи эдгээр нөхцлийг дурьдвал :
- Бага температур (Гадаргууд ойр T = -20 to 50oC)
- Бага даралт (Гадаргууд ойр P = 1 - ээс хэдэн зуун атмосфер)
- Их хэмжээний чөлөөт ус ( Дэлхийн гүнтэй харьцуулахад гадаргууд ойр нөхцөлд шингэн байдалтай ус маш ихээр агуулагддаг)
- Их хэмжээний чөлөөт хүчилтөрөгч (although O2 нь дэлхийн царцдаст хамгийн элбэг тохиолдох элемент боловч ихэнхи хэсэг нь силикат ба исэлийн эрдэстэй холбоотой байдаг - харин гадаргууд чөлөөт хүчилтөрөгч илүү их хэмжээгээр оршдог, ялангуяа атмосферт).
Эдгээр ялгаатай нөхцлөөс болж чулуулаг дахь эрдсүүд нь шинэ орчинтойгоо үйлчилчлэлд орж, гадаргууд ойр нөхцөлд тогтвортой шинэ эрдсийг бүтээдэг. Гадаргуу орчмын нөхцөл дэх (P, T, H2O ба O2) тогтвортой эрдсүүдийг жагсаавал, тогтвортой байдал нь буурах дарааллаар :
| |||||||||||||||||||||||||||||||||||||
* тэмдэглэсэн эрдсүүд нь шингэн магмаас, маш өндөр температурт талсждаг эрдсүүд болно. Химийн өгөршлийн гол хүчин зүйл нь ус бөгөөд сул хүчил нь усанд үүсдэг.
|
DARAA DAHIN SONIRHOLTOI SEDEB ORUULAARAI.THANKS
ReplyDeleteбаярлалаа маш их
ReplyDeleteхэрэгтэй мэдээлэл байна баярлалаа
ReplyDelete