2011/01/28

Mongolian Mineral Exploration Roundup 2011

2009 оноос эхлэн зохион байгуулагдах болсон Minerarl exploration roundup чуулга уулзалт, семинар  удахгүй болох гэж байна. ЭБЭХЯ, АМГ, МҮГХ, МГХ, ШУТИС хамтран оны 3 дугаар сарын 24-26 өдрүүдэд MONGOLIA MINERAL EXPLORATION ROUNDUP 2011 чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах аж. УМХГ, ГЭБХ, МУӨХ, МГеофХ-ын төлөөллүүд мөн хамтран ажиллана.
Монгол орны геологи-стратиграфи, тектоник-магматизм, ашигт малтмал-металлогени, эрэл-хайгуулын аргачлал, эдийн засаг, менежмент болон гидрогеологи-геоэкологийн асуудлуудыг хөндсөн илтгэл хэлэлцүүлэг явуулахаар төлөвлөөд байна.

“Ноён” Жорк Тавантолгойн нөөцийг өсгөлөө ч, тэрэнд талархах албагүй

Сүүлийн үед олны анхаарлын төвд ороод буй Тавантолгойн нүүрсний ордын талаар нэгэн нийтлэл гарчээ.

2011/01/22

Micromine training book


Micromine программын анхан шатны сургалт, танилцуулга бүхий нэгэн номыг татаж авахаар орууллаа. 

Өгөршил ба шаварлаг эрдсүүд - 1

Байгаль дээр хамгийн түгээмэл тохиолддог, энэ утгаараа газрын гадаргын хэлбэр дүрсийг хүчтэй өөрчилж байдаг, хурдас хуримтлалын нөхцөл болдог геологийн процесс бол өгөршил билээ.  Геологичид өгөршлийн процессийг хоёр категорид хувааж үздэг. 


  • Физик өгөршил- Чулуулаг ба эрдсүүд нь физик, механик процессоор задрах
  • Химийн өгөршил- Чулуулаг эрдсүүд нь химийн хувирлаар задрах    
1. 
Энэ хоёр процессийг салгаж авч үзэж байгаа хэдий ч эрдэс чулуулгийг жижиг хэмхдсүүд эсвэл гадаргууд тогтвортой эрдсүүд болгон бутаргахад аль аль нь хамтран оролцдог.