2011/01/28

Mongolian Mineral Exploration Roundup 2011

2009 оноос эхлэн зохион байгуулагдах болсон Minerarl exploration roundup чуулга уулзалт, семинар  удахгүй болох гэж байна. ЭБЭХЯ, АМГ, МҮГХ, МГХ, ШУТИС хамтран оны 3 дугаар сарын 24-26 өдрүүдэд MONGOLIA MINERAL EXPLORATION ROUNDUP 2011 чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах аж. УМХГ, ГЭБХ, МУӨХ, МГеофХ-ын төлөөллүүд мөн хамтран ажиллана.
Монгол орны геологи-стратиграфи, тектоник-магматизм, ашигт малтмал-металлогени, эрэл-хайгуулын аргачлал, эдийн засаг, менежмент болон гидрогеологи-геоэкологийн асуудлуудыг хөндсөн илтгэл хэлэлцүүлэг явуулахаар төлөвлөөд байна.
Мөн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн ажлын үр дүнгээр “ХАЙГУУЛЧИН” сэтгүүлийн 44 дэх дугаарыг гаргахаас гадна манай геологчдын цуглуулсан гайхамшигт төрх, тогтоц бүхий чулуу, эрдэс, хүдрийн дээжисийн үзэсгэлэнг зохион байгуулж, тэдгээрийг тодорхой төрлөөр шалгаруулах үйл ажиллагааг Монголын “Геологи, эрдэс баялгийн музей”-д дахин зохион байгуулна. MMER 2011 чуулга уулзалтыг олон улсын хэмжээнд хүргэх, тус чуулганы үед “Нөөцийн тооцоолол, ангилал” болон “Ураны ордын геологи ба эрэл хайгуулын аргачлал” сэдвүүдээр гадаадын нэртэй мэргэжилтнүүдийг урьж богино хэмжээний сургалт явуулна. Дэлгэрэнгүй мэдээллийн доорхи холбоос дээр дарж авна уу.



No comments:

Post a Comment